Сүүлийн найман өдөр Сирийн засгийн газрын хүчний зүгээс явуулсан агаарын дайралтын улмаас 300 гаруй энгийн иргэд амиа алджээ.
Зэвсэгт босогчдын хяналтад байгаа хот суурин газруудад буюу нийт есөн цэгт засгийн газрын хүчин ийнхүү агаарын дайралт хийснээр бага сургуулийн барилга хүртэл өртөж олон тооны хүүхэд багачууд амь насаа алдсан юм.
Засгийн газрын хүчин агаарын дайралтынхаа үеэр металын хэлтэрхий бүхий тэсрэх бодистой цилиндр торхонцоруудыг ч ашиглаж байгаа учир энэ нь нилээд хор уршигтайд тооцогдож байна.
Алеппо хотод л гэхэд эмч мэргэжилтнүүд хийгээд эмнэлгийн байгууламжийн тоо хүрэлцээ дутмаг байгаагаас шалтгаалан метал хэлтэрхийд оногдож шархадсан хүмүүсийн амь нас эрсдэх үзэгдэл эрс нэмэгдэж байна гэж тэдгээр хүний эрхийг хамгаалагчид хэлжээ.
Сөрөг хүчин болон засгийн газрын хүчний аль ч талын зүгээс ирэх сард Швейцарт болох энхийн хуралдаанд төлөөлөгчдөө илгээхээр төлөвлөөд байгаа боловч энэ мэт агаарын дайралт саад учруулах хандлагатай гэж зарим улсын улс төрийн шинжээчид үзжээ.
| Сирийн агаарын дайралтын улмаас энгийн иргэд үрэгджээ | ||
| Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.