Шууд Chart

Бялууны үйлдвэрлэсэн огноог урьдчилан тавьсан зөрчил илэрчээ

2013-12-25 10:42:13

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа таван бялууны үйлдвэр, долоон нийтийн хоол үйлдвэрлэл, томоохон импортлогч худалдаа үйлчилгээний 10 газар нийт 22 аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулжээ.
 
Шалгалтаар бялууны үйлдвэрлэсэн огноог урьдчилан тавих, бялууг өөр нэрийн бүтээгдэхүүний хайрцганд савлах, мөн хаяг байршил тодорхой бус байх зэрэг зөрчлүүд нийтлэг илэрчээ. Мөн худалдааны газруудад шошгын шаардлага хангахгүй Солонгос, Япон улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд байжээ.
 
Иймээс ард иргэдэд сэрэмжлүүлж байна. Хаяг шошго нь тодорхой бус, хувь хүний гар дээрээс болон хадгалалтын горим зөрчигдсөн газруудаас түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Мөн хүмүүсийн сайн мэдэх салют буюу приотехикийн хэрэгслийг худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг анхааруулж байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Бялууны үйлдвэрлэсэн огноог урьдчилан тавьсан зөрчил илэрчээ   
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй