Шууд Chart

Энгийн эрчүүдийн нам авилгатай тэмцэнэ

2013-12-25 11:11:20

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо улс төрийн шинэ хүчин буюу авилгатай  хатуухан тэмцэх нэгэн шинэ нам байгуулагдаж улмаар одоогийн орон нутгийн  засгийн газарт үүрэг гүйцэтгэхээр болжээ.

Энгийн эрчүүдийн нам гэх нэртэй  энэ шинэ хүчин нь Конгрессийн намаас дэмжлэг хүлээн авч орон нутгийн засгийн газарт намын гишүүд нь  үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.
 
Намын тэргүүнээр Кижривал гэгч ажиллаж байгаа төдийгүй  удахгүй тэргүүүн сайдаар томилогдох хандлагатай байна.
Энэ сарын дөрвөнд болсон нийслэл хотын зөвлөлийн сонгуулиар 28 суудал эзлэх хэмжээний санал авснаар энэ нам хотын хоёр дахь томоохон улс төрийн хүчний нэг болжээ.
 
Одоогийн байдлаар орон нутгийн сонгуульд оролцогч улс төрийн хүчнүүдийн аль аль нь сонгуулийн босго оноо буюу нийт дэмжигчдийн 50 хувийн саналын дэмжлэгийг авч чадаагүй тул улс төрийн шинэ хүчин болох ААМ ААДми нам ийнхүү орон нутгийн засаг захиргааны шийдвэрт шууд оролцох чадамжтай болж байна.
 
Одоогийн ерөнхий сайд Манмохан Сингхийн эрх баригч Конгреес намын гишүүд авилгад өртсөн, түүний эрх барих хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн гэсэн шалтгаанаар нэр хүнд нь унасаар байна.
 
Энгийн эрчүүд нам  авилгатай хатуухан тэмцэнэ  гэсэн уриагаараа  төв суурин газрын дундаж ангийнхан болоод залуу үеийнхний дунд ихээхэн дэмжлэг хүлээж байгаа нь энэ  удаагийн сонгуулийн үр дүнгээс харагдаж байна. 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энгийн эрчүүдийн нам авилгатай тэмцэнэ   
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй