Шууд Chart

Дэлгүүр дээрэмдсэн Ч.Эрдэнэжаргалыг таван жил хорино

2013-12-25 12:06:39

Нийслэлийн прокурорын газраас сүүлийн 2 сарын байдлаар нийт онц хүнд, ээдрээ төвөгтэй, олон нийтийн анхаарал татсан  65 хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс 14 нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бусдын амь насыг хохироосон, 12 нь бага насны хүүхэд хүчиндсэн, 7 нь авилга, албан тушаалын, 5 нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан, аймаг, нийслэлийн дүүрэг дамжсан олон үйлдэл, яллагдагчтай хулгай, дээрэм, залилангийн 4, байгаль хамгаалах журмын эсрэг 2 хэрэг байна.  Үүнээс олны анхаарал татсан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж байсан доорх хэргүүдэд прокурор яллах дүгнэлт үйлджээ.

 

Эүүгийн хэргийн дугаар зүйл анги

Холбогдогчийн

нэр

Хэргийн товч утга

 

Прокурорын яллах дүгнэлтийн

 № , огноо

 

Шилж-сэн шүүх

Хяналт тавьсан прокурор,

Тайлбар

 

1

201201000105

91,2,1

91.2.3

91,2,6

91,2,12

91,2,13

Ч.Баттуул

Ж.Батчулуун

Б.Отгонбаяр

2012.01.06-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Цонжин болдог гэх газар АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг Сайга М3 буугаар буудаж алсан. Цогцсыг шатаасан.

2013.10.21

СХДШ

Б.Эрхэмбаяр

2013.11.15-ний өдөр

ЭХ-ийн

91,2,1

91.2.3

91,2,6

91,2,12

91,2,13

 23 жил хорих ял оногдуулсан

 

 

 

 

2

201301051283
147.2

Ч.Эрдэнэжаргал

Эрүүгийн цагдаагийн газрын

 3-р хэлтсийн эдийн засгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ч.Эрдэнэжаргал нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт галт зэвсгээр айлган сүрдүүлж 4 удаагийн үйлдлээр бусдыг дээрмдсэн

2013.11.19
220

ЧДШ

О.Сарангэрэл

2013.12.09

ЭХ-147.2

5 жил 1 сар хорих ял оногдуулсан

 

 

  3

21047240
150.3
233.2
148.4

Д.Доржханд
З.Ганчимэг
Б.Лхамсүрэн

Төрийн ордон дахь Хадгаламж банкны салбарт эрхлэгчээр ажиллаж байсан  Д.Доржханд, хянагч теллер З.Ганчимэг, теллер Б.Лхамсүрэн нар нь  бүлэглэн шунахай зорилгоор банкны хууль тогтоомж, дүрэм журам зааврыг зөрчин  2008.12 сараас 2010.09.22-ны өдрийг хүртэлх хугацаанд тус банкны харилцагч, õàäãàëàìæ ýçýìøèã÷дийн мөнгө, валютыг тэдний зөвшөөрөлгүйгээр зээл хэлбэрээр гарган авч завшиж үрэгдүүлэн 709,339,805,18 төгрөгний хохирол учруулсан.

2013.12.04
02-1

СБДШ

Н.Бадамцэцэг

Шүүх хурал зарлагдсан

 

 

 

 

4

201301000361
177.2
149.3
185.2
185.1

Ц.Мөнхбаяр
Г.Болдбаатар
Д.Төмөрбаатар
О.Самбууёндон
Ж.Ганболд
Б.Гантулга
М.Мөнхболд

 

Гал үндэстэн холбоо” Төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхбаяр болон Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар, С.Дашцэрэн, О.Самбуу-Ёндон, Ж.Ганболд, Б.Гантулга нар нь зохион байгуулалттайгаар бүлэглэн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газраас  Улсын их хуралд өргөн барьсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг  Засгийн газраас буцааж татаж авахуулах буюу эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргахаас татгалзуулах, өөрсдийн боловсруулсан “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг батлуулах буюу эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулахад шууд нөлөөлөх зорилгоор буу, гранат, тротиль зэрэг галт зэвсэг, байлдаан галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис ашиглан  олон нийтэд айдас төрүүлхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн,

-“Гал үндэстэн холбоо” Төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхбаяр болон О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нар нь зохион байгуулалттайгаар бүлэглэн 2012-2013 оны хооронд “АУМ АЛТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мягмардоржид хүч хэрэглэх, түүний эд хөрөнгийг устгахаар заналхийлж түүнээс 67.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгө далайлган сүрдүүлж авсан,

-Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Ж.Ганболд, нар нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж гранат, тротиль зэрэг байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хадгалсан, авч явсан,

- О.Мөнхболд нь 2013 оны 06 сард Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар нарт 20 ширхэг гранат буюу байлдааны галт хэрэгсэл борлуулсан, буу, сум, гранат, тротиль зэрэг галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг хадгалсан.

2013.12.04
227

СБДШ

Б.Эрхэмбаяр

Шүүх хурал зарлагдаагүй

 

 

 

 

 

 

 

5

201301000274
272.2
150.3
233.2
269.1
270.1
268.2

Н.Хүрэлсүх
М.Хулан
Х.Болдмаа
Д.Цэцэгээ
Б.Чимид-Эрдэнэ
Ж.Сүрэн
М.Алтанбагана
Б.Даваабаатар
Т.Мөнхчулуун
Б.Алтантуяа
Д.Гэрэл

     Яллагдагч Н.Хүрэлсүх нар нь “Цэвэр агаар сан”-ийн хөрөнгөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг “ХХК-ний дансаар , 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ний дансаар , 1.454. 079. 500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “ Тара “ ХХК-ний дансаар, 100 000 000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ний дансаар, 2011 онд  240 000 000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ний дансаар гаргаж төсвийнхөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж , 1 931 519 500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан.

2013.12.04
229

ЧДШ

М.Гантулга
О.Гэрэл

 

 

Шүүх хурал зарлагдаагүй

 

 

 

 

 

 

6

21047323
233.2

С.Тунгалаг

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалаг нь өвчний хуурамч түүх бичиж даатгалын сангаас 4,359,300 төгрөгний санхүүжилт авч даатгалын санд бага бус хэмжээний хохирол учруулсан.

2013.12.05
37-2

ЧДШ

Р.Очирсүрэн

 

Шүүх хурал зарлагдаагүй

 

 

 

 

 

 

7

201201000539
273.2
272.2

Ш.Эрдэнэбат
Д.Батбаяр
Ч.Жаргалсайхан 

Яллагдагч Ш.Эрдэнэбат нь Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч, Аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа тус аймгийн нэр бүхий 35 төрийн байгууллагуудын халаалтын үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн  өөрийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсад 837.328.602 сая төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан,

-2011 онд Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа 38.873156 төгрөгийн үнэ бүхий хуучин барилгыг бэлэглэлийн гэрээ хийж 100 сая төгрөгөөр худалдан авч зах зээлийн дунджаас дээгүүр үнээр барилга худалдан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан, улсад 100 сая төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан

2013.12.05
230

УДШ

 Р.Очирсүрэн

 

Шүүх хурал зарлагдаагүй

 

 

 

 

8

201201000204
269.1
269.2
270.2

Б.Жавхлантөгс
нарын 54
холбог
догчтой

МУИС-ын харъяа Худалдааны сургуулийн захирал Жавхлантөгс нар нь тус сургуулийн оюутнуудаас удаа дараагийн үйлдлээр хээл хахууль авсан.

2013.12.06
232

СБДШ

Б.Энэрэл

 

Шүүх хурал зарлагдаагүй

 

 

 

 

8

201301000252
192.2

Золбадрал
 нарын 1
2 хүн

НҮБ-ийн 1971 оны “Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын I, II жагсаалтад багтсан мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан, бусдад давтан үйлдлээр зарж борлуулсан, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн

2013.12.06
233

БЗДШ

Н.Бадамцэцэг

 

Шүүх хурал зарлагдаагүй

 

 

  9

201208000140
130.2

Ж.Батсуурь

Жамъянсүрэнгийн Батсуурь нь Монгол ардын намаас Улсын их хурлын сонгуулийн 6 дугаар тойрогт буюу Дорноговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшиж сонгуулийн сурталчилгааны үеэр 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг орчим Жарангийн худаг, Цайдам гэх газарт сонгогчидтой уулзах үеэр Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.1 дэх хэсэгт “...Сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлтэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж, “Намайг болон Монгол ардын намайг дэмжээрэй” гэж иргэн Т.Батжаргал, Ч.Баярсайхан, Ш.Алтангэрэл, Г.Чойдовдаш, Д.Цогзолмаа нарт тус бүр 100.000 төгрөг, Г.Санжаад 40.000 төгрөг өгч, иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд саад хийсэн.

2013.12.06
48-1

СБДШ

Б.Уранчимэг

 

Шүүх хурал зарлагдаагүй

 

 

 

10

201301000057

150.3
265.2

Д.Загдсүрэн

Б.Наранцэцэг

Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч албан тушаалтай Д.Загдсүрэн, тус хорооны Захиргааны албаны даргаар ажиллаж байсан, хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нар нь бүлэглэн, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж ашиг хонжоо олох зорилгоор Монголын Үндэсний Олимпийн хорооны өмчлөлд байсан, тус хорооны хөрөнгөөр баригдсан 1890 м.кв талбайтай, 5 давхар, 3.780.000.000 /гурван тэрбум долоон зуун наяан сая/ төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг, Б.Наранцэцэгийн үүсгэн байгуулсан “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-ний хөрөнгө оруулалт, санхүүжилтээр баригдсан барилга мэтээр тус хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд ойлгуулж, 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар Тамирчин нөхөн сэргээх сувилал ХХК-ийн эзэмшилд шилжүүлж завшиж үрэгдүүлсэн,

 

Мөн 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хууль тогтоомж дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Монголын Үндэсний Олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэлгүйгээр, тус хорооны эзэмшил 3600 м.кв 47.520.000 /дөчин долоон сая таван зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий газрыг “Нийслэл Өргөө” ХХК-д шилжүүлэн, хорооны эд хөрөнгийг үрэгдүүлж онц их хэмжээний хохирол учруулсан.

2013.12.23

 

ЧДШ

Ш.Баярбилэг

 

Шүүх хурал зарлагдаагүй

 

11

201301000031

Ч.Гансүх

Д.Энхбат нарын 13 хүн

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулж улсын төсөвт төвлөрөх ёстой онц их хэмжээний буюу 5 147 357 300 төгрөгийн татварыг төвлөрүүлээгүй, 1,519,010,400 төгрөгийн эд хөрөнгийг  хууль бусаар олж авч,  хөрөнгөжсөн,

 онц их хэмжээний хээл хахууль авахыг завдсан  ,албан үүрэгтээ хайнга хандаж онц их хэмжээний хохирол учруулсан.

2013.12.24

1-р шүүх

Ш.Баярбилэг

О.Гэрэл

 

 

12

201301000329

Б.Бямбаа

ХААИС-ын захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн хашаанд хувийн хөрөнгөөрөө 3 давхар баригдсан барилгын объектыг “Олон улсын хэл судлалын төв-ийн барилга нэртэйгээр сургуулийн  дансанд бүртгүүлэн улмаар Ариун ар ХХК-тай барилгын ажлын төлөвлөгөөг хуурамчаар байгуулан төсвийн хөрөнгөнөөс 741.000.000 төгрөг завшсан.

2013.12.24

2-р шүүх

О.Гэрэл

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Дэлгүүр дээрэмдсэн Ч.Эрдэнэжаргалыг таван жил хорино   
Үзсэн: 3621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2013-12-25 14:03
huliig yaj heregleh hen prokuroriin medel bna daa

Бидэнтэй нэгдээрэй