Шууд Chart

Хохирогчийн аав Г.Бадрах: Охиныхоо цогцсыг харахад үнэхээр хүнд байсан...

2013-12-25 12:40:24

Өнөөдөр MN мэдээллийн төвд хамтран амьдрагч залуудаа зодуулж амь насаа алдсан Б.Цэдэн-Иш охины ар гэрийнхэн хуульч М.Ичинноровтой хамтарч хэвлэлийн бага хурал хийлээ. Хохирогчийн ар гэрийнхэн охины үхлийн талаарх шүүх эмнэлгийн дүгнэлтийг эсэргүүцэж анх удаа ийн олон нийтэд хандсан бөгөөд шүүх эмнэлгийн буруу дүгнэлтэн дээр үндэслэн прокурорын шийдвэр алдаатай гарч улмаар сэжигтэн ял авалгүйгээр мултарч үлдэхээс сэргийлж байгаа ажээ. Уг хурал дээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 12 сарын 16-ны өдрийн №1955 дүгнэлтийг танилцуулсан  бөгөөд илтэд алдаатай доорх дүгнэлтийг эсэргүүцэж байгаагаа үнэн бодит тайлбарын хамт хүргэлээ.

Хохирогчийн ар гэрийнхэн охиных нь үхлийн талаар үнэн бодит байдлыг илрүүлэхэд нийт хэвлэл мэдээллийн салбарынхан болоод онцгойлон МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон ХЗ-н сайд Х.Тэмүүжин нарыг туслахыг хүссэн юм. Мөн хохирогчийн ээж Д.Дуламсүрэн Авилгалтай тэмцэх газарт шүүх эмнэлгийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч М.Энхбаяр, Ц.Ганбат, С.Чулуунцэцэг нарыг сэжигтэний ар гэрээс авилгал авч дүгнэлтийг буруу гаргасан байж магадгүй гэж үзэн шалгуулахыг хүсч өргөдөл гаргажээ.

Уг хэрэг дээр хамтарч стратегийн өмгөөлөл хийж байгаа хуульч М.Ичинноров талийгч охины энэ хэргээр дамжуулан нөлөөллийн үйл ажиллагаа явуулж нийгэм дэх гэр бүлийн хүчирхийлэлийг зогсоохыг хүсч байгаа ажээ.
 
Энэ үеэр хохирогч охины аав ярилцлага өглөө.
 
Хохирогчийн аав Г.Бадрах: Охиныхоо цогцсыг харахад үнэхээр хүнд байсан...
 
-Та охиноо энэ хүнтэй амьдарч байгаа талаар нь мэдэж байсан уу?
-Охин маань тэр хүнтэй 7 дугаар сараас хойш хамт амьдарсан. Би найз залуутай болсон гэж л хэлснээс биш дарамтад байдаг талаараа хэлж байгаагүй. Биднээс нуудаг байж. .
-Гэр бүлийнхэн нь энэ талаар юу ч мэдээгүй хэрэг үү?
-Мэдээгүй, яг ямар залуутай хаана амьдарч байгааг нь би лавлаж асууж байгаагүй. Охин маань ээжтэйгээ л их ярьдаг байсан, ээждээ л хэлсэн байх.
-Та хэрэгт холбогдоод байгаа Г.Алтанхүү гэх залуутай нь уулзсан уу?
-Үгүй, одоог хүртэл уулзаагүй байгаа. Харин утсаар ярьж байсан.
-Та охинтойгоо болон Г.Алтанхүүтэй хамгийн сүүлд хэзээ утсаар ярьсан бэ?
-11 сарын 12-нд хөдөөнөөс сумын төв дээр орж ирээд охинтойгоо утсаар ярьсан. Хотод хүүгийнхээ тангарагын баярт ирэх байсан юм. Талийгч охин маань та хэзээ ирэх вэ гэж ярьсан. Тэгж ярихдаа дуу хоолой нь их сул байсан. Тэгээд маргааш нь ээж нь охин чинь ярихгүй байна, чи залгаад үзээч гэхээр нь утас руу нь залгаж үзтэл холбогдохгүй байсан. Тэгэхээр нь найз залуугийнх нь утас руу 12 цагийн үед залгасан. Тэгэхэд Г.Алтанхүү охин чинь ажилдаа явсан, бид хоёр маргааш Сүхбаатар аймаг руу явах гэж байна, та хэзээ ирэх вэ гэж ярьсан. Тэгээд би буцаад хөдөө явж гэрээ нүүлгэх гэж байтал 14-ний өглөө ээж нь охин чинь ухаан алдсан эмнэлэгт байна, ухаан орохгүй байна гэсэн. Сонсоод л шууд Баянхонгороос гараад 15-ны үүрээр 06 цагт ирэхэд охин маань өнгөрчихсөн байсан.
-Талийгчийнхаа цогцсыг харсан уу, шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар ямар бодолтой байгаа вэ?
-Охиныхоо цогцсыг харахад үнэхээр хүнд байсан. Охин маань найз залуудаа зодуулдаг байсан талаар найзууд нь хэлсэн,бидэнд баримт байгаа.  Харин шүүх эмнэлгийн дүгнэлтэд гадны нөлөөтэй байсан талаар үг битгий хэл үсэг ч оруулаагүй байсан. Бид үүнд их харамсалтай байгаа.
 
 
 
 
 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Хохирогчийн аав Г.Бадрах: Охиныхоо цогцсыг харахад үнэхээр хүнд байсан...   
Үзсэн: 7123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
178.197.229.xxx [178.197.229.xxx] 2013-12-29 03:45
neg ih sanaa zowj bg ymshig bitgii shoydaarai setgel bwl tegeed ooriin chin huuhded iim ym bolwol gj etseg hunii omnoos handaarai swissees
178.197.229.xxx [178.197.229.xxx] 2013-12-29 03:43
tarchlaadag huuli bhgui yu sonsood zurh owdoj bn hunii saihan ohin yanda nogoo saihan taiwan oron yaala yma huwaaj ideh gd deed ulsuud zawgui dood ulsuud ni hooloo oloh gj zowj bhd amidral arai bishe elbegee
178.197.229.xxx [178.197.229.xxx] 2013-12-29 03:39
yamar aimar ym we adguus ymuu tegeed tsagaan halad omsood ichihch ugui hudlaa yarij bdg hurdan huuhdee mngloos awahaas mng taiwan gazar shu de busad orniig bodwol aich uheh ym bn tegeed naad adguusdaa adilhan zowlong uzuuleh heregtei hunii uriig iim bolgood zurh bhgui huuli ni bdg bol amidaar ni tamalj bj duusgah ymsan bi bas ohin urtei sonsood zurh owdoj bn aaw eejid ni helehed setgeliin tewcheertei bgaarai yamar ch bsn uneniig olooroi buh ulsuudad hariutslaga tootsoh yostoi bugded yal og ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,eronhiilogchoo hezee bile ireed manaaih taiwan oron zaluusaa nutagruu butsaamaar bn gj bsn manai eronhiilogch iim bwl mng ulsuud chini butah durgui e hurdan huuhdee dergede awah mini hunii etseg eh yaj bgaag tanar mdhgui ee harin bitgii shoydaarai yarij yarij daldalwa uneniig sonsoj adguus yasniig huleej baiy bi gsen eh hun
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-12-25 18:57
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.ТЭМЖҮҮЖИН САЙДАА ТАНАЙ ЯАМНЫ ХАРИАНД БАЙДАГ ШҮҮХ ЭМНЭЛЭГ ЧИНЬ АВЛИЛГА АВДАГ ГАЗАР БОЛЖ ЭЭ ТАЛАГЧИЙН ЭЭЖ,ААВ,ЭГЧ ТЭЙ НЬ МӨН М.ИЧИНОРОВ ХУУЛЬЧТАЙ САНАЛ 100 % БАЙНА ШҮҮ ЭНЭ АВЛИГА АВСАН ЭМЧ НАРЫГ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ӨГЧ ШАЛГУУЛХЫГ ХАТУУ ШАРДАЖ БАЙНА ШҮҮ МОНГОЛД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХЭЛ ГАЗАР АВСААР БАЙХ УУ?

Бидэнтэй нэгдээрэй