Шууд Chart

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д албан ёсны айлчлал хийж байна

2018-05-19 13:47:18

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 5 дугаар сарын 18-22-нд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж, Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, АНУ-ын Конгрессын гишүүд болон албаны бусад хүнтэй уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын Хоёрдугаар зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн Газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд байгуулах Хоёрдахь компакт гэрээний төгсгөлийн шатны хэлэлцээ зэрэг арга хэмжээнд оролцож, Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой Америкийн бизнесийн төлөөлөлтэй уулзах юм.

Гадаад харилцааны сайдын айлчлалаар Монгол, Америкийн эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг талууд чухалчлан ярилцаж, хамтын ажиллагааны “замын зургийг” гаргах чиглэлээр ажиллана.

Сайд мөн Жонс Хопкинс, Хадсон, Азийн нийгэмлэг зэрэг АНУ-ын томоохон их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд зочлон эрдэмтэн судлаачид, Монголыг сонирхсон хүмүүстэй уулзаж, илтгэл тавина.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д албан ёсны айлчлал хийж байна  
Үзсэн: 1502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй