![](/uploads/201307/news/thumb/61f4f426f536ee135903c37b5187f7ab_x3.jpg)
Наадмын өмнөхөн болдог барилдаануудын нэг болох Бүх цэргийн наадам Өнөөдөр “Монгол бөхийн өргөө”-нд болно. Бүх цэргийн наадамд аймаг, цэргийн цолтой дараах 256 бөх барилдана. Үүнд:
- "Алдар" спорт хороо 64 бөх
- "Хүч" спорт хороо 44 бөх
- "Хилчин" спорт хороо 50 бөх
- "Аврагч" спорт хороо 24 бөх
- "Эрч" спорт хороо 20 бөх
- "Сүлд" спорт хороо 44 бөх
- "Соёмбо" спорт хороо 10 бөх
Барилдааныг Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монголын Үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу бөхчилсөн хэлбэрээр явуулна. МҮБХ-ноос томилогдсон жаяг дэгийн баг удирдан барилдуулах бөгөөд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдэд дараах цол, чимэг олгоно. Үүнд:
- 8 давж түрүүлсэн бөхөд "Цэргийн арслан"
- 7 давж үзүүрлэсэн бөхөд "Цэргийн заан"
- 6 давж дөрөвт үлдсэн бөхөд "Цэргийн харцага"
- 5 давж шөвгөрсөн бөхөд "Цэргийн начин" цол тус тус олгох ба хуучин цолтой бөх шөвгөрвөл даваанд тохирох чимгийг нэмэн олгоно. Мөн наадамд 2-оос дээш давсан бөхчүүдэд МҮБХ-ноос тогтоосон жишгийн дагуу давааны мөнгөн шагнал олгох юм байна.
Өнөөдөр 15.00 цагт “Бүх цэргийн” үндэсний бөхийн барилдаан болно | ||
Үзсэн: 1859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.