“Монголын эдийн засгийн форум 2018”-ын үдээс өмнөх хуралдаан дээр тус форумын хүндэт зочин Дэлхийн банк Группийн хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг “Хөрөнгө оруулалтын бодлого: Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж” сэдвээр илтгэл тавьсан юм.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банк Групптэй оновчтой хөрөнгө оруулалтын бодлогын дүн шинжилгээ хийх талаар хамтран ажиллаж байгаа юм байна.
Хатагтай Кристин Жэнвэй Чиангийн илтгэлд дурдсанаар, Монгол Улсын хувьд гурван зүйл дээр анхаарууштай ажээ. Үүнд:
- Монгол Улсад орж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувь ганцхан уул уурхайн салбарт, нэр бүхий цөөн улсад төвлөрөх байдал ажиглагдаж байна. Иймд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим худалдаа зэрэг хөгжих, олон улсад өрсөлдөх боломжтой өөр салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байна.
- 2017 онд Дэлхийн банкнаас үндэстэн дамнасан 700 гаруй компанид хийсэн судалгаагаар гадаадын хөрөнгө оруулалтад зах зээлийн хэмжээ биш харин төрийн бодлогын тогтвортой байдал чухал нөлөөтэй ажээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье гэвэл Монгол Улс хөрөнгө оруулалтын харилцааг зохицуулсан эрхзүйн орчин, бодлого нь тогтвортой байх хэрэгтэй.
- Монгол Улсын хөрөнгө оруулалтыг татах хүчин чадлыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр дагнан ажилладаг бүтэц, байгууллагыг бий болгох нь зүйтэй байна гэлээ.
- “Монголын эдийн засгийн форум 2018”-ын салбар хуралдаанууд үргэлжилж байна.
Монгол Улс өрсөлдөх боломжтой шинэ салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай | ||
Үзсэн: 1252 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.