Шууд Chart

Халаалттай холбоотой гомдол 46 хувиар өсчээ

2013-12-26 09:28:11

Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд 12 сарын 07-ны өдрийн 08.00 цагаас 12 сарын 21-ний 08.00 цаг  хүртэлх 14 хоногийн хугацаанд иргэд, байгууллагаас 123 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирснээс зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж  100 хувь шийдвэрлэжээ.  Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 22 хувийг орон сууцны халаалттай холбоотой,  36,6 хувийг цахилгааны доголдолтой холбоотой  асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 38.3 хувиар буурч, орон сууцны халаалттай холбоотой гомдол 46 хувиар өссөн үзүүлэлттэй  байна.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Халаалттай холбоотой гомдол 46 хувиар өсчээ  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй