Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2013-12-26 09:31:28

09:00 цагт Нийслэлийн ИТХ-ын энэ оны сүүлчийн хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Нийслэлийн өмчийн талаар баримтлах бодлого, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

10:30 цагаас Авилгатай тэмцэх газар хэвлэлийн бага хурал хийнэ.
 
 Монгол Улсын Улаан ном шинэчлэгдэн хэвлэгдлээ. Номын нээлт 11.00 цагт Цаг уур, орчны шинжилгээний газарт болно.
 
11.00 цагт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын гишүүдэд зориулсан нөхөн үржихүйн сургалт болно.
 
11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд дуучин Чойжоо энэ сарын 27-нд хийхээр товлосон тоглолтынхоо талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
 
12.00 цагт Өглөөний сониноос зохион байгуулж www.morningnews.mn сайтаар явуулсан олон нийтийн санал асуулгаар тодруулсан 2013 оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа”Корпорэйт-3” зочид буудлын 16 давхарт болно.
 
12:00 цагт Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулсан “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд болно.
 
12.00 цагт шинээр мэндэлсэн 4 ихэр хүүхдэд “Алтан түлхүүр” хүүхдийн хадгаламж нээлээ. Хадгаламжийг Хүүхдийн төлөө сангаас олгож байгаа бөгөөд хадгаламжийг гардуулах ажиллагаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд болно.
 
14:00 цагт Эрүүл мэндийн салбарын нийслэлийн шилдэг эмч, ажилтнуудын шалгаруулж, урамшуулах үйл ажиллагаа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно.
 
Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулна.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өнөөдөр болох үйл явдлууд  
Үзсэн: 1223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй