
Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан тусгай зөвшөөрлийн талаарх шинэ журмын дагуу компаниудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоож, шаардлага хангасан зохицуулалттай этгээдийн тусгай зөвшөөрлийг 2014 оноос эхлэн хугацаагүй байхаар шийдвэрлэжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 50 компанид үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгож, давхардсан тоогоор 53 компанийн тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар сунгаад байна. Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосноор Хорооноос хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд зохицуулалттай этгээдүүдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт, зохицуулалтыг хийх, улмаар төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэл багатай хүргэхэд ач холбогдолтой юм.
Үнэт цаасны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй болголоо | ||
Үзсэн: 1065 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.