
Клод Моне цэцэрлэг Парисаас 80 км-ийн зайд орших Живерни нэртэй бяцхан тосгонд байдаг бөгөөд тэнд аугаа зураач Клод Моне амьдарч байсан гэдгээрээ алдартай. К.Монегийн гэр бүл 1883 онд Живернид ирж суурьшихдаа хэсэгхэн газар жимсний мод суулган, өндөр хэрмээр хүрээлжээ. Энэ газар түүний уран бүтээлийн онгодыг хөглөж, энд л түүний алдартай зургууд “амилсан” гэдэг. Байгалийн гоо сайхан, цэцэгсийг зурах дуртай тэр муугүй цэцэрлэгч байсан. 10 мянган ам метр талбайд төрөл бүрийн цэцэг тарьж, эгээ л уран зураг мэт үзэмжтэй цэцэрлэг байгуулсан байна. Моне цэцгийг өнгө ялган тариалж, төрөлжүүлсэн нь үнэхээр үзэсгэлэнтэй. Өдрийн ихэнхийг цэцэрлэгээ арчилж өнгөрөөдөг байсан тэрбээр “Би бүх мөнгөөрөө цэцэрлэгээ усалдаг” хэмээн бахархалтайгаар хэлж байжээ. Арван жилийн дараа Моне төмөр замын нөгөө хэсгээс газар авч тэнд байсан горхийг цөөрөм болгожээ. Энэ хэсэгт Япон маягийн хэд хэдэн жижиг гүүр, салбагар хусан төгөл, бургасан шугуй, хулс, алдарт удвал цэцэгс ургадаг юм. Цөөрмийн эргэн тойрон байгалийн төгс бүтээл мэт харагддаг нь Монегийн нэгэн бахархал байжээ. Моне энэ цэцэрлэгтээ амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлж 1926 онд нас эцэслэсэн юм. Түүнийг өөд болсны дараа цэцэрлэгийг нь сонгодог урлагийн академид бэлэглэжээ.
Алдарт Клод Моне цэцэрлэг | ||
Үзсэн: 3021 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.