Шууд Chart

Ирэх онд ойгоо тоолно

2013-12-26 13:47:56

Манай улс ирэх онд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр ойгоо тоолохоор болжээ. Ингэхдээ Хангай, Хэнтийн бүсийн шилмүүст ойгоо голчлон тоолоод заган ойдоо маршрутын судалгаа хийхээр болсон байна.
 
Хүлэмжийн хийг шингээх, хүчил төрөгч үйлдвэрлэх хүчин чадал нь ямар байх зэргийг тооцоолох нь энэ удаагийн тооллогын гол онцлог аж. Одоогоор ой тоолох бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд олон улсын аргуудаас судалж аргачлалаа гарган, түүнд шаардагдах орчин үеийн тоног төхөөрөмжөө захиалсан байна. Мөн ойг тоолох нарийн мэргэжлийн хүмүүст цуврал сургалт явуулж эхэлжээ.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ирэх онд ойгоо тоолно  
Үзсэн: 1410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй