Шууд Chart

Ж.Батзандангийн ахыг ажлаас нь чөлөөллөө

2013-12-26 14:40:32

Өнөөдөр Төрийн өмчийн хорооны ТУЗ-ийн хурал болж дөрвөн компанийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Ажлаасаа халагдсан хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах “Мон сам” компанийн дарга Ж.Батсүрэн байлаа.  Ж.Батзандан гишүүн ахыгаа хууль бус үйлдэл хийсэн эсэхийг шалгаж үзэн, үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэн даруй хариуцлага тооцох талаар  Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт өргөдөл хүргүүлж байсан. Ж.Батсүрэн өөрөө ч мөн өргөдөл гарган хариуцлага алдсан бол албан тушаалаасаа чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.  Ийнхүү түүнийг ажлын хариуцлага алдсан гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнтэй хамт Геологийн төв лаборторийн ТӨҮГ-ын захирал Б.Батжаргал, Геологийн судалгааны төвийн дарга мөн  Биокамбинат Төрийн өмчит компанийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ж.Батзандангийн ахыг ажлаас нь чөлөөллөө  
Үзсэн: 1778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.115.xxx [203.194.115.xxx] 2013-12-28 08:46
Show-gaa joohon buruu untsguus hiigeed baina uu daa. Ah chini gomdoj baigaa daa
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-12-26 16:52
SHOU

Бидэнтэй нэгдээрэй