Сайд Д.Цогтбаатар уулзалтын үеэр Монгол, Сингапурын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Сингапурын бизнес эрхлэгчдээс Монгол Улсад хийж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Элчин сайд Йип Вэй Кят хоёр улс өөр өөрсдийн хөгжлийн туршлагаа солилцохын ач холбогдлыг тэмдэглээд, Монгол, Сингапурын хооронд өмнө нь ярьж тохиролцсон болон одоо өрнөж буй хамтын ажиллагааны төслүүдийг үргэлжлүүлэхээ нотлов. Тэрээр Сингапураас бүс нутагтаа хэрэгжүүлж эхэлж буй “Ухаалаг хотуудын сүлжээ” болон бүс нутгийн цахим худалдааны платформ зэргийг тайлбарлав. Мөн тэрээр энэ оны 7 дугаар сард Сингапурт болох АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалт (АРФ)-ын сайд нарын түвшний хуралд сайд Д.Цогтбаатарыг оролцохыг урив.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Йип Вэй Кятыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.