
Энэ оны хамгийн сүүлчийн өдөр болох 12 сарын 31-ны баярын өдөр ердийн ажлын өдөр учраас НИТХ-аас тогтоосон дугаарын хязгаарлалтын журам хэвээр мөрдөгдөнө. Харин 1 сарын 1 буюу шинэ оны эхний өдөр албан ёсоор бүх нийтийн амралтын өдөр учраас дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 1 сарын 2-ноос эхлэн журам хэвээр үргэлжилнэ. Баярын өдрүүдрээр замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас нийслэлийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлж, нийтийн тээврийн үйлчилгээ уртасгасан цагаар ажиллана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд соёлтой оролцож, аль болох нийтийн тээврийг сонгон үйлчлүүлээрэй гэж ЗЦГ-аас хүсч байна.
1 сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй | ||
Үзсэн: 2559 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.