
Багшийн хөгжлийг дэмжин судлаач багш нарыг бэлтгэх зорилготой “Сорил, оношлогоо, сургалт, судалгаа арга зүйн зөвлөл” энэ оны ажлаа дүгнэн тайлангийн хурал хийжээ. Уг зөвлөл нь СБД-ийн Засаг даргатай хамтран Боловсролын чиглэлээр 55 ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд Шинэчлэлийн Засгийн газраас боловсролын талаар баримталж буй хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих бодлого чиглэлийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд анхдагч шинэлэг ажил болж байгаа аж. Уг зөвлөлийн хурлаар Судлаач багш нарын нэгдэл, Явуулын заах аргын нэгдэл, Сургуулийн өмнөх боловсролын багууд илтгэл тавьж, БШУЯ-наас дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд санаачлан зохион байгуулсан шинэлэг ажлуудаа танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал бодлоо солилцсон юм.
Багшийн хөгжлийг дэмжих зөвлөл ажлаа тайлагналаа | ||
Үзсэн: 999 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.