Шууд Chart

Пираньи загас хүмүүс рүү дайрчээ

2013-12-27 10:14:00

Зул сарын баярын дараа Аргентин улсын Росарио хотын наран шарлагын газарт амарч байсан 70 хүн махчин пираньи загасанд гар, хөлөө хазуулсан тохиолдол гарчээ. Энэ хотод хоёр төрлийн пираньи загас байдаг бөгөөд нэг дор ийм олон хүн уг загасанд хазуулж байгаагүй гэнэ. Сүүлийн өдрүүдэд Аргентинд агаарын хэм +37-оос доош буухгүй байгаа нь хүмүүс олноороо далайн эргийг зорих шалтгаан болоод байгаа аж.

 Мөн 2011 онд Бразилийн гол мөрний эрэгт амарч байсан хүмүүс рүү  хэдэн мянган өлсгөлөн пираньи загас довтолж 15 хүн хазуулж байжээ. Хазуулсан хүмүүсийн ихэнх нь хөлийн хуруугүй болсон байна.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Пираньи загас хүмүүс рүү дайрчээ  
Үзсэн: 1444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй