
Улсын Дээд шүүхийн Тамгын газрын зарим ажилтнуудын төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өчигдөр болжээ. Тус шүүхийн шүүгчийн туслах-шинжээч Б.Дүүрэнжаргал, Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-мэргэжилтэн Б.Хүрэлтулга, Ёслол хүндэтгэл, гадаад зочны айлчлалын асуудал хариуцсан шинжээч Д.Тулга, Тамгын газрын даргын туслах-шинжээч М.Цэнгүүн нар эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллахаа тангараглажээ.
Төрийн албан хаагчийн тангараг өргөжээ | ||
Үзсэн: 857 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.