Шууд Chart

Шинэ жилийн цэнгүүний үеэр 20 чиглэлд автобус үйлчилнэ

2013-12-27 10:37:52

Он солигдох мөчид хотын төв талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн болно.  Энэ үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобуснуудыг Чингисийн талбайг тойрон гурван зогсоолд түр зогсоохоор Нийслэлийн тээврийн газраас төлөвлөжээ.  Шинэ жилийн үдшийн цэнгүүн 22:00-00:00 цагаас болно. Төв талбайдаа цуглан шинэ оноо угтах иргэддээ зориулан нийтийн тээвэр 00.30 цагаас Чингисийн талбайгаас  20 чиглэлд 23 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарах юм. Эдгээр автобуснууд нь Чингисийн талбайн баруун талд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд буюу А зогсоол, Чингисйн талбайн урд В зогсоол, Чингисийн талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний урд С зогсоолд тус тус  зогсон иргэдэд үйлчлэх ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Шинэ жилийн цэнгүүний үеэр 20 чиглэлд автобус үйлчилнэ  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй