Өчигдөр буюу энэ сарын 26-ны байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 9786 мэдээлэл ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101,105 дугаар-875, 102 дугаарт-4713, 103 дугаарт-3939 хандалт ирсэн байна. Үүнээс зам тээврийн 385, түргэн тусламжийн 673, гал түймэр, гамшгаас хамгаалахын 13, гэмт хэрэг зөрчлийн 1830 дуудлага иржээ.
Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1924 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хулгайлах найм, танхайрах гурав, залилан нэг, зам тээврийн хэрэг 12, осол 21 гарч 16 хүн гэмтсэн хэмээн ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.
Гурван хүн танхайрчээ | ||
Үзсэн: 1229 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.