
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2013 онд 1013 иргэний хэрэг хүлээн авснаас 801 хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн байна. Шүүх хуралдаанаар хэлэлцсэн 801 хэргээс 759-ийг нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу, 42-ыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг үндэслэн хянажээ.
Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 759 хэргийн 61.2 хувь буюу 465 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, 13.1 хувь буюу 100 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 7.1 хувь буюу 54 хэргийн магадлалыг хүчингүй болгон шийдвэрийг хэвээр үлдээж, 1.7 хувь буюу 13 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 16.7 хувь буюу 127 хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
Иргэний хэргийн танхим 1013 хэрэг хүлээн авчээ | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.