Шууд Chart

“Бахчисарайн оргилолт булаг” бүжгийн жүжиг энэ сарын 9,10-нд тоглогдоно

2018-06-07 10:31:10

УДБЭТ-ын уран бүтээлчид ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” бүжгийн жүжгийг энэ сарын 9,10-нд тайзнаа дахин толилуулна.

Дөрвөн бүлэгт энэхүү сонгодог бүжгийг анх 1823 онд тухайн үеийн Кировын Дуурь бүжгийн эрдмийн театр буюу одоогийн Марийнскийн театрт тоглож байсан бол 1956 оны зургадугаар сарын 18-нд Монголын анхны балетмейстер И.М.Хабаева УДБЭТ-ын тайзнаа тавьсан түүхтэй.

Эл бүтээл нь Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний мэргэжлийн балет юм. Удирдаачаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, зураачаар Ардын зураач Л.Гаваа, туслах найруулагчаар Х.Гэрэлчимэг нар ажиллажээ.

Бахчисарайн ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуурыг Гирей хаан дурлалт бүсгүй Мариягийн дурсгалд зориулан байгуулсан бөгөөд хайрт бүсгүйнхээ үхэлд гашуудан усан оргилуурын дэргэд уйлж суудаг байж. Хаан оргилуурыг гантиг чулуугаар хийлгэсэн нь заримдаа гантиг чулуу уйлж буй мэт харагддаг байв. Гирей хааны татвар эм Зарема хааныг харамлан Мариягийн амийг хөнөөгөөд өөрөө хааны зарлигаар амиа алддаг гунигт түүхийг сонгодог бүжгээр өгүүлдэг.

Хайр дурлалын гашуун түүхийг мөнхөлсөн эл бүжгийн жүжгийн түүхэн 60 жилийн хүндэтгэлийн тоглолт 2016 онд тус театрын тайзнаа болсон билээ.

Уг балетын тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бахчисарайн оргилолт булаг” бүжгийн жүжиг энэ сарын 9,10-нд тоглогдоно  
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй