![](/uploads/201806/news/thumb/e8f7f316e592b15d520cabbf51d55fd8_x3.jpg)
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд “Хилийн чинад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт” Улаанбаатар хотноо ирэх есдүгээр сарын 12–14-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Чуулга уулзалтад хилийн чинадад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын холбоо, ТББ, нийгэмлэг, сургууль болон бусад сайн дурын байгууллагуудын төлөөлөл оролцох боломжтой юм байна.
Бүртгэлийг https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfekmnhykhpYFOFutAse6Als40Mb5JNJwHNZIFuZhkvvE85Jw/viewform линкээр 2018 оны зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хийх ба нэг байгууллагаас 3 хүртэлх төлөөлөгч бүртгүүлэх боломжтой юм байна.
Хилийн чинад дахь Монголчуудын холбоо, ТББ-дын III чуулга уулзалтын бүртгэл эхэллээ | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.