
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Буга хотын гэрэл зургийн нийгэмлэгийн дарга Шэ Шо Хо тэргүүтэй 20 уран бүтээлч Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны урилгаар Монголд айлчлалаа.
Тэдний “Мони энгэр дэх эртний хийд-Бадигар сүм” гэрэл зургийн нээлт Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийв.
Үзэсгэлэнд Бадигар сүмийн зан үйл, ёс заншил, үйл ажиллагааны өнгө төрхийг илэрхийлсэн 60 гаруй бүтээл дэлгэгджээ.
Уг үзэсгэлэнгийн гол ач холбогдол нь хоёр орны соёлын харилцааг өргөжүүлж туршлага солилцох гүүр болж байна хэмээн Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны тэргүүн Ц.Батбаатар онцлов. Үзэсгэлэн хоёр өдрийн турш үргэлжлэх аж.
“Мони энгэр дэх эртний хийд-Бадигар сүм” гэрэл зургийн нээлт болов | ||
Үзсэн: 745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.