![](/uploads/201312/news/thumb/cf3fd47982901e3009365265fbc47237_x3.jpg)
Монголын Сайтын Холбооноос оны шилдэг вэб сайт тодруулах "WEB AWARDS-2013" ёслол хүндэтгэлийн ажиллагаа боллоо.
Саяхан л цахим ертөнцийн тухай төдийлөн ойлголтгүй байсан монголчууд өнөөдөр хэдэн зуугаар тоологдох вэб сайтуудаас цаг минут тутмынхаа мэдээллийг авч хэзээний хэрэглэж заншжээ.
Тэр ч утгаараа цахим ертөнцийн өрсөлдөөн ч илт нэмэгдэж, аль болох шинэлэг хэлбэр, шинэ соргог мэдээллийг бусдаас урьтаж уншигч олондоо хүргэхийг зорьдог болсон юм.
Тус холбооноос нийт 9 номинациар шилдгүүдээ тодруулсан бөгөөд тус сайтын албан ёсны гишүүн 70 гаруй сайт өрсөлдөж, УЗ-ын гишүүдийн саналаар шилдгүүдээ тодрууллаа.
Ингээд наадмын төрөл зүйлд хошуучилж шалгарсан сайтуудыг танилцуулъя.
1. "Шилдэг дизайнтай вэб сайт" – www.aravt.mn
1. "Шилдэг дизайнтай вэб сайт" – www.aravt.mn
2. "Шилдэг технологи нэвтрүүлэгч вэб сайт" – www.caak.mn
3. "Шилдэг арилжааны вэб сайт"- www.zarsonin.mn
4. "Шилдэг төрөлжсөн мэдээллийн вэб сайт"- www.Urlag.mn
5. "Орон нутгийн шилдэг вэб сайт" - www.darkhantimes.com/
6. “Шилдэг хөтөч вэб сайт”- www.dorgio.mn
7. “Шилдэг онлайн мэдээллийн хэрэгсэл” – www.unen.mn
8. “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч шилдэг вэб сайт” – www.shudarga.mn
9. Шилдэгийн шилдэг вэб сайтыг – www.zaluu.com тус тус шалгарлаа.
Ёслолын арга хэмжээнд "Хурд" хамтлаг, УГЖ С.Жавхлан эхнэрийн хамт, УГЖ Т.Ариунаа, Ч.Бат-Эрдэнэ нар болон “Эмошун” тэргүүтэй хамтлагууд ч ирж баярыг утга уянгаар хөглөж өгсөн. Харин Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэмээсэн монголын улстөрийн нэгэн үеийг төлөөлж яваа залуу улстөрчид ирж нийт сэтгүүлчдэд урмын үг хайрласан юм.
WEB AWARDS -2013 наадам шилдгүүдээ тодрууллаа | ||
Үзсэн: 3194 | Mongolian National Broadcaster |