Өнөөдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 15-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
Баянзүрх дүүрэг
11:00-15:00 цагт: 14, 18-р хороо 13-р хороолол ХӨСҮТ, ХСҮТ, Bелл март ХХК, Эрин лайн ХХК, Доог алт ХХК 13-р хороолол болон эдгээрийн ойр орчмоор,
11:30-19:00 цагт: 20-р хороо Гачууртын төвийн урд хэсэг, Хуандай ам, 85-р сургууль, 63-р цэцэрлэг, Тамгын газар, Эрүүл мэндийн төв, МЦХ салбар болон эдгээрийн ойр орчмоор;
Сонгинохайрхан дүүрэг
11:00-17:00 цагт: 6-р хороо Ханын материал 64А, Б байр болон ойр орчмоор;
Налайх дүүрэг
10:00-17:00 цагт: Дулааны станц.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь | ||
Үзсэн: 1187 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.