
Есөн уран бүтээлч хамтарч уран зургийн үзэсгэлэн гаргана
1989-1990 оны ардчилалын төлөө тэмцэл Монголд зөвхөн улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд болсон бус чөлөөт сэтгэхүй, өөрийн үзэл бодлоор ялгарч, урлагийн талаархи ойлголт (концепц) нь нийгмийн явцад баригдахгүй болсон хэд хэдэн залуу уран бүтээлчид Монголын контемпорари урлагийн эхлэлийг 1989-1990 онд тавьсан түүхтэй.
Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Хуяг-Очир гэсэн уран бүтээлчид өөр өөрийн үзэл бодол, арга барил, техник ажиллагаа зэргээр хуваагдан “Ногоон морь”, “Тэнгэр”, “Сита Арт”, “Эго Арт”, “Шинэ Урлагийн Холбоо” зэргийг үүсгэн байгуулж урлагийн шинэ тунхаглалыг зарлаж байсан уран бүтээлээс нь харуулсан түүхэн ач холбогдолтой “Эхлэл” хэмээх энэхүү үзэсгэлэнд нийт есөн уран бүтээлчид хамтарч бүтээлээ толилуулж байна.
Энэ түүхийг судалж, үзэгчдэд ойлгуулахыг хичээн бичиж ирсэн урлаг судлаач-кураторын 25 жилийн ойн үзэсгэлэнгийн сонгосон сэдэв нь Монголын контемпорари урлагийн ЭХЛЭЛ байх нь зүй зохистой сонголт билээ.
Урлаг судлаач Ц.Уранчимэг нь Монголын анхны куратор бөгөөд 1993 оноос кураторын мэргэжлийг Монголд нэвтрүүлэхийг зорин ажилласаар ирсэн. 1993-1995 онд АНУ, ХБНГУ-ын ЭС Яамдуудад, 1997 онд Японы Цукуба хотод Монголын 15 зураачийн орчин үеийн урлагийн үзэсгэлэнгүүдийг гаргаж, 2001 онд Соросын сангийн дэмжлэгтэйгээр кураторын үйл ажиллагааг тодотгохыг зорьсон “Куратор ба Зураач” үзэсгэлэнг 2001 онд МУЭ-ийн Үзэсгэлэнгийн танхимд гаргаж байжээ.
Контемпорари урлагийн ЭХЛЭЛ - Кураторын 25 жилийн ойн үзэсгэлэнд “Ногоон морь”, “Тэнгэр”, “Сита Арт”, “Эго Арт”, “Шинэ Урлагийн Холбоо” зэрэг нийгэмлэгүүдийн гол төлөөгчдийн түүхэн болон шинэ 80 орчим бүтээлийг толилуулж, кураторын “Монголын дүрслэх урлаг судлалын түүвэр нийтлэлүүд,1993-2018” хэмээх шинэ номыг хүргэх болно.
Үзэсгэлэн энэ сарын 16-21 хооронд Уран Зургийн Галерейд ажиллана.
Есөн уран бүтээлч хамтарч уран зургийн үзэсгэлэн гаргана | ||
Үзсэн: 1492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.