
Ираны шигшээ багийн дасгалжуулагч Карлуш Кейруш ДАШТ-ээр багийнхныг пүүзээр хангахаас татгалзсныхаа төлөө уучлал гуйхыг “Nike” компаниас шаардсан талаар “Ройтерс” агентлаг дамжууллаа.
Хэргийг тодруулвал, АНУ Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээний улмаас Ираны шигшээ багийн тамирчдад пүүз нийлүүлэх боломжгүй гэж “Nike” компани мэдэгдсэн байна. Харин энэ мэдэгдлийг Ираны шигшээ багийн дасгалжуулагч Кейруш үндэслэлгүй хэмээн үзэж FIFA-аас тусламж хүсчээ.
Дасгалжуулагчийн өгүүлснээр, “Nike” “23 тамирчны эсрэг басамжилсан ихэрхүү зан гаргасан”-ыхаа төлөө уучлал гуйх ёстой гэнэ.
Тамирчид чухамхүү энэ компанийн пүүзийг өмсөж дадсан тул тоглохоос хэдхэн хоногийн өмнө пүүзээ солих нь багийн тоглолтонд нөлөөлнө гэж Кейруш мэдэгдсэн байна. Харин багийнхныг бусад хувцас хэрэглэл болох футболк, шорт, гетрийг Германы “Адидас” компани нийлүүлж байгаа гэнэ.
Энд дуулгахад, Ираны шигшээ баг “В” хэсэгт орсон. Тэдний анхны тоглолт өнөөдөр болох бөгөөд Мароккогийн шигшээ багийнхантай иранчууд тоглох юм.
“Nike” компани Ираны шигшээ багийг пүүзээр хангахгүй гэжээ | ||
Үзсэн: 1978 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.