![](/uploads/201312/news/thumb/c5db42042f13d0e75112900ad22100aa_x3.jpg)
Английн премьер лигийн 19 дүгээр тойргийн үлдсэн дөрвөн тоглолт өчигдөр боллоо.
Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Арсенал” клуб “Сент-Жеймс” цэнгэлдэх хүрээлэнд зочилж, “Нью Касл”-тай хүч үзжээ.
Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 65 дахь минутанд Жиру оруулж, багтаа хэрэгтэй гурван оноог авсан юм.
Тэгвэл нөгөө талд “Эвертон” талбай дээрээ “Саутгэмптон” клубыг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авсанаар 37 оноотой болж, хүснэгтийн дөрөвдүгээр байр руу орж ирлээ.
Тоглолтын ес дэх минутанд Коулмэн гоол оруулж, тооны харьцааг нээсэн бол 71 дэх минутад Гастон Рамирес тоог тэнцүүллээ. Тэгвэл 74 дэх Лукаку гоолдож, багтаа ялалт авчирсан юм.
“Арсенал” тэргүүллээ | ||
Үзсэн: 1226 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.