
Вьетнамын дуу хоолой радио МҮОНРТ-тэй 2014 онд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан билээ. Уг санамж бичгийнхээ хүрээнд уг радиогийн хамт олны төлөөлөл өнөөдөр МҮОНРТ-д хүрэлцэн ирэв.
Тодруулбал дэд ерөнхийлөгч Тран Мин Хун, архив, продакшн төвийн захирал Дун Тим Мин Хан, телевизийн техникчдийн орлогч дарга Ле Тан Хай, захиргааны албаны орлогч ран Тан Бин, хэвлэл мэдээллийн үйлчилгээний төвийн захирал Нгюун Ча, Олон улсын хамтын ажиллагааны газрын ажилтан Ле Куан Хуй нар юм.
Тэдний ирсэн гол зорилго нь 2014 онд МҮОНРТ-тэй санамж бичиг байгуулж байсан боловч төдийлөн идэвхитэй ажиллаагүй учраас, хоёр орны хоорондын харилцаагааг улам сайжруулах, санамж бичгээ цааш үргэлжлүүлэх тухай байлаа.
Харин МҮОНРТ-ийн талаас байгууллагын хөгжлийн газрын захирал Т.Батзориг, техникийн төвийн захирал М.Баярхүү, Монголын радиогийн захирал Г.Батзаяа, ГХХ-н дарга Д.Оюунчимэг, сошиал хөгжүүлэлт, креатив албаны дарга О.Энхжавхлан, радиогийн техникийн ерөнхий инженер Д.Норжмаа, ГХХ-ийн мэргэжилтэн Б.Мөнхбаяр нар байлцсан юм.
Вьетнамын дуу хоолой радиогийн тухай.
Зарим тоо баримт
- Нийт ажиллагсадын тоо: 3.100
- Бүс нутагт байрлах төлөөлөгчийн газар: 6
- Хилийн чандад байрлах төлөөлөгчийн газар: 10
- Хамрах хүрээ: 99.5%
Радио
Мэдээ болон үйл явдлын суваг (VOV1)
АНУ болон Францтай хийсэн дайныг эсэргүүцсэн дайны үеэр үүсгэн байгуулагдсан бөгөөд уг суваг нь улс төр, дипломат харилцаа, эдийн засаг, утга зохиол, уран зохиолын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллээр хангадаг.
Боловсрол,соёл, шинжлэх ухааны суваг (VOV2)
Соёл Нийгэм ба Боловсролын асуудал хариуцсан сувгийг 1994 оны 7-р сарын 1-нд дотоодын үйлчилгээний суваг болгон байгуулсан. Энэ нь нийгмийн түүх, соёл, уран зохиол, урлаг, сүнслэг амьдралын янз бүрийн асуудлын талаархи мэдээ, гүнзгий тайлан, онцлог шинжүүдийг агуулсан нэвтрүүлгийг цацдагаараа онцлог юм. Радио нэвтрүүлэг өдөрт 19 цаг, энэ нь бүх насны, нийгмийн хэсэг, ажил мэргэжил юм.
Хөгжмийн мэдээ цэнгээнт нэвтрүүлгийн суваг(VOV3)
1990 оны 9-р сарын 7-нд VOV-ийн үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ойг анх цацсанаар анх нэвтрүүлгээ эхэлж байсан. Найман цагийн анхны өдөр тутмын суваг бөгөөд сонсогчидын ихэнхи нь залуучууд тул сонсогчдын анхаарлыг татаж, өндөр чанартай аудио хөгжмийн мэдээллийг цацдаг суваг юм. 1995 оны 1-р сарын 1-нээс VOV3 FM-ийн цагийг тойрсон нэвтрүүлэг цацдаг болсон.
Угсаатны хэлний суваг
Угсаатны хэлний суваг нь анхны нэвтрүүлгээ 1990 онд цацаж эхэлсэн бөгөөд үндэстний цөөнх болох 12 угсаатанд төрөлх хэл дээр нь нэвтрүүлгээ дамжуулдаг юм.
Гадаад нэвтрүүлгийн суваг
Гадаад ажиллаж амьдарч буй Вьетнамчуудад зориулсан суваг бөгөөд суваг нь богино, дунд хэмжээний долгионоор дамжуулагддаг бөгөөд англи, франц, орос, испани, герман, япон, мандарин, монгол, кафе, лаого, Тайланд, Индонез, Вьетнам гэсэн 12 хэлээр нэвтрүүлгээ цацдаг.
Замын хөдөлгөөний суваг
Манай радиогийн хамгийн залуу сувгуудын нэг бөгөөд замын хөдөлгөөнд оролцогчдод хэрэгтэй мэдээллээр ханган мөн жолооч, зорчигч нарыг оролцуулсан сэтгэл хөдөлгөм радиогийн суваг юм.
Медиа платформ болон хэвлэн нийтлэх
VOV.VN буюу онлайн сонин www.vov.vn нь 1999 оны 2-р сарын 3-аас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд VOV-ийн хамгийн түргэн шуурхай мэдээллээр хангадаг мультимедиа байгууллага юм. 7 хоногийн 24 цагийн турш аудио болон видео мэдээллээ шинэчилж дотооддоо болон олон улсад нэвтрүүлгээ цацдаг.
VTCNEWS- мэдээний портал бөгөөд янз бүрийн өөр амьдралтай хүмүүсийн талаар цэнгээнт хөгжөөнт мэдээллээр хангадаг Вьетнамын хамгийн алдартай мэдээ юм.
Цаг үеийн мэдээлэл болон нийтлэл- Вьетнамыг дуу хоолой нь 1998 онд байгуулагдсан бөгөөд улс орон даяар долоо хоногт 2 удаа хэвлэгдэн гардаг хэвлэл юм.
Инженеринг
Аудио төв: Аудио төв нь VOV-ийн бэлтгэсэн бүхий л бүтээл нэвтрүүлгүүдийг бэлддэг төв юм. 100 гаруй техникч инженертэй аудио төв нь орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
Бродкастинг инженеринг төв
Энэхүү төв нь VOV-ийн жил бүрийн 400,000 гаруй цагтай тэнцэх бүхий л цацаж буй нэвтрүүлгийн дамжуулалтыг хариуцан ажилладаг бөгөөд VOV-ийн нэвтрүүлгүүд хиймэл дагуул, ФМ, дунд долгион, кабель ТВ, интернэтээр онлайн стримээр цацагддаг.
Радио мэдээлэл технологийн төв
1999 онд байгуулагдсан судалгаа шинжилгээ, дэлхийн нийтийн өргөн нэвтрүүлгийн чиг хандлага, тэдгээрийн техник технологийн талаар VOV-д мэдээлэх, VOV-ийг мөн сүүлийн үеийн техник технологиор хангаханд зориулагдсан байгууллага юм.
Вьетнамын дуу хоолой радиотой МҮОНРТ хамтран ажиллахаа улам хөгжүүлнэ | ||
Үзсэн: 1114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.