Шууд Chart

28 компанийн хувьцаа арилжаалжээ

2018-06-20 09:02:38

2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 1,253,524 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс   "Хөвсгөл алтан дуулга" (ADU+15.00%) болон "Гермес центр" (HRM+10.34%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун чулуун" (ADL-13.21%) болон "Монинжбар" (MIB-11.76%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19959.43 нэгж болж 1.05 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,461,506,816,254 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      

                            
                                                                     МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


28 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй