
“The Lemons” хамтлагийн пянзан “Рэд” альбомны албан ёсны нээлт энэ бямба гарагт “Choko metropolis” клубт болно. Тус хамтлагийн “Hi-Fi Label”-тэй хамтран гаргасан анхны цомог болох “Рэд” альбом худалдаанд гарснаас 12 жилийн дараа пянз хэлбэрээр гарч байгаа гэнэ.
Уг пянз нь 180 гр жинтэйгээр 500 ширхэг хэвлэгдсэн бөгөөд нээлтэд ирсэн хүмүүс хямдралтай үнээр худалдан авах боломжтойгоос гадна азтай нэг хүнд пянз болон тоглуулагчийг бэлэглэхээр болжээ.
Тоглолтод урилгаар дуучин Т.Бат-Оргил, “Болор” хамтлагийн дуучин Оргил, “Магнадон” хамтлаг уран бүтээлээ хүргэнэ.
“The Lemons” хамтлагийн дуучин Одноо “Эхлэл болгож анхны цомгоо пянз болгохоор шийдсэн. Цаашдаа бусад цомгоо мөн адил пянз болгохоор төлөвлөж байгаа. Цомог шахагдаад дутуу дуугаралттай болчихдог. Харин пянзны зурвас өргөн чанартай дуугаралттай байдаг учраас дэргэдээс нь сонсож байгаа мэт санагддаг. Фэнүүд маань ч их баяртай хүлээж авч байна. Мөн дараа жилдээ багтаагаад шинэ цомгоо гаргана” гэв.
“The Lemons” хамтлаг 180 гр жинтэйгээр 500 ширхэг пянз хэвлүүлжээ | ||
Үзсэн: 1450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.