Шууд Chart

Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдөр энэ сарын 23-нд тохионо

2018-06-21 09:04:17

Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдөр энэ сарын 23-нд тохиож буйтай холбогдуулан хамтатган тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газраас хэвлэлийн бага хурал хийлээ.

Монгол Улс анх удаа олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жил, мөн наадмаас алтан медаль хүртсэний 10 жилийн ой энэ онд мөн тохиож байна. Энэхүү ой болон тэмдэглэлт өдрийг спортын салбарын төрийн болон төрийн бус бүх байгууллага хамтран орон даяар энэ сарын 23-нд олон арга хэмжээ зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлнэ.

Дурдвал, олимпийн алтан медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч, гэр бүлийнхэн болон олимпийн ахмад медальтнуудад хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлнэ. Мөн Олон улсын олимпийн өдрийг тохиолдуулан алдар цуутай тамирчдын парад жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн нийслэл, дүүрэг, орон нутгийн бүх спортын заалыг иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй болгоно.

Биеийн тамир, спортын салбарын үе үеийн зүтгэлтнүүд, тамирчид, иргэд Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдөр энэ сарын 23-нд тохионо   
Үзсэн: 1387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй