Шууд Chart

Ираны эмэгтэй хөгжөөн дэмжигчд 39 жилийн дараа цэнгэлдэх хүрээлэнд оржээ

2018-06-22 12:11:57

Ираны үндэсний шигшээ багийнхан оролцсон ДАШТ-ий дамжуулалтыг үзүүлэхээр эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг цэнгэлдэх хүрээлэн рүү оруулсан нь сүүлийн 39 жилийн түүхэнд гараагүй “онцгой үйл явдал” байлаа гэж Аль Ахрам сонин мэдээллээ.

Эх сурвалжийн дамжуулснаар Ираны нийслэл дэх “Азади” цэнгэлдэх хүрээлэнд асар том дэлгэц суурилуулан, тоглолтыг шууд дамжуулж байгаа гэнэ. Иран, Испаний тоглолтыг үзэхээр 10 мянга гаруй хүн тасалбар худалдан авсан бөгөөд тасалбарын үнэ хоёр евро орчим байжээ.

Иран Улсад шашин шүтлэгтэй холбоотойгоор эмэгтэйчүүд цэнгэлдэхү хүрээлэнд орох эрхгүй байдаг юм. “Цэнгэлдэх хүрээлэнд цугласан эрчүүдийн түрэмгий авираас эмэгтэйчүүдийг хамгаалах ёстой” гэж үзсэн исламын номлогчид эмэгтэйчүүдийг хөлбөмбөг үзэхийг эрс эсэргүүцдэг байна.

Харин энэ удаад хотын захиргааныхан тоглолтыг “гэр бүлээрээ үзэх”-ийг зөвшөөрснөөр ийнхүү эмэгтэйчүүд хөлбөмбөг үзэх эрхтэй болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ираны эмэгтэй хөгжөөн дэмжигчд 39 жилийн дараа цэнгэлдэх хүрээлэнд оржээ   
Үзсэн: 1630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй