
Холливудад данстай дэлхийн хэмжээний уран бүтээлчдийн хамтын бүтээл “The Mongolian Connection” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад гэсэн найман улсын уран бүтээлч оролцсон тус киноны гол дүрд IFI /Ай-Фай/ продакшны ерөнхий продюссер, жүжигчин Б.Амарсайхан тогложээ.
“The Mongolian connection” уран сайхны кино ирэх аравдугаар сарын 5-нд Монгол, Казахстанд зэрэг нээлтээ хийх гэнэ. Цаашлаад олон улсын “А” зэрэглэлийн фестивалуудад оролцож, АНУ болон Ази, Европын зах зээлд гаргах тулаант, адал явдалт кино хийхээр ажиллаж буй гэнэ. Түүнчлэн киноны постпродакшныг АНУ-ын Лос Анжелес хотод хийж байна.
Саяхныг хүртэл Монгол кино уран бүтээлчдэд Холливудын ертөнц мөрөөдөл төдий байсан бол жүжигчин Б.Амарсайхан холливудын бүтээлд дүрээ мөнхлөөд зогсохгүй, холливудад данстай олон улсын уран бүтээлчийг Монголдоо авчран, мэдлэг туршлагаа хуваалцсан аж.
“Итгэл”, “Under the Turquoise sky” зэрэг уран бүтээлээрээ орчин үеийн кино урлагийн нэгэн төлөөлөгч болоод байгаа IFI /Ай-Фай/ продакшн нь олон улсын хамтарсан төсөл хэрэгжүүлдэг.
Энэ киног “Nomadia Pictures”, “Orange Entertainment” продашкн хамтран продюссерлэсэн бөгөөд тулааны урлагийн найруулагчаар Loyd Bateman ажиллажээ.
Түүний онцлох бүтээлийн жагсаалтад дэлхийд алдартай I Robot, Watchmen, Twilight Saga: Eclipse, Tron Legacy, Rise of the Planet of the Apes, Oblivion, Avengers Infinity War зэрэг 200 гаруй бүтээл багтдаг юм.
“The Mongolian Connection” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно | ||
Үзсэн: 1139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.