
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг энэ оны аравдугаар сарын 1-ийг хүртэл хугацаанд улс орон даяар зохион байгуулж байгаа. Говь-Алтай аймгийн хэмжээнд он гарсаар эхний хагас жилийн байдлаар бага насны хүүхэд осол гэмтэлд өртөөгүй байна.
Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, осол хэргийн гаралт, түүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор орон нутгийн зам-хөдөлгөөний соёл аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.
Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас аяны хүрээнд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, авто тээврийн газартай хамтран орон нутагт зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гаргаж, аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Аймаг орон нутгийн холбогдох албаны төлөөлөл оролцож, хот хоорондын болон орон нутгийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид хамрагдаж, гурван төрлийн зөвлөмж, гарын авлага тарааж, иргэдэд мэдээлэл хүргэлээ.
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян үргэлжилж байна | ||
Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.