Шууд Chart

Ж.Пуччинийн 160 жилийн ойд зориулж, “Олон улсын дуурийн өдрүүд”-ийг зохион байгуулна

2018-06-25 14:35:24

УДБЭТ-ын хамт олон дэлхийн шилдэг сонгодог хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн мэндэлсний 160 жилийн ой энэ онд тохиож буйг онцлон “Сонгодог дуурийн өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна.

Уг театр нь дэлхийн сонгодог дуурийн эцэг Ж.Пуччинигийн мэндэлсний 160 жилийн ойн хүрээнд түүний сор болсон бүтээлүүд болох “Чио Чио Сан”, “Богема” дууриуд болон “Олон улсын дуурийн гала” концертийг энэ сарын 28-30-нд зохион байгуулах гэж байна.

УДБЭТ-ын хамт олон тус арга хэмжээнд БНСУ, ОХУ-ын шилдэг уран бүтээлчдийг урин хамтран ажиллах гэж байна.

“Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурийг анх УДБЭТ-ын тайзнаа тоглоход тус бүтээлийн цомнолыг орчуулсан зохиолч, найруулагч, урлаг судлаач, Монгол Улсын ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг тоглох юм.

“Сонгодог дуурийн өдрүүд”-ийн тоглолтуудад УДБЭТ-ын гоцлол дуучид, БНСУ-ын удирдаач Ки Сун Ли, дуучин Ким Нам Юүн /Сопрано/, И Ёон Сук/Сопрано/, Лю Хён Сунг /Басс-баритон/, ОХУ-ын Буриадын театрын гоцлол дуучин АЖ Н.Мөнхзул, УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид оролцон та бүхэнд дэлхийн шилдэг дууриудын тоглох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ж.Пуччинийн 160 жилийн ойд зориулж, “Олон улсын дуурийн өдрүүд”-ийг зохион байгуулна  
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй