
Үндэсний соёл амралтын хүрээлэнд дэлхийн олон улсад ашиглагддаг “Dome” төрлийн урлагийн тоглолт, олон нийтийн арга хэмжээний “White Rock Center” танхимыг энэ сарын 30-нд нээхээр болжээ.
Уг танхим нь сүүлийн үеийн дэлхийн стандартад нийцэхүйц хөгжим, гэрэл, тайзтайгаас гадна Монголд анх удаа 360 градус харагдах өнцөг бүхий Projection Mapping Show үзүүлэх боломжтойгоороо онцлог юм.
Япон Улсаас хөгжим техник болон тайз менежментийн мэргэжлийн баг хамт олон оролцон ажиллах энэхүү томоохон төслийн үр дүнд урлагийн бүх төрлийн тоглолт, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, компаниудын соёл, олон нийтийн арга хэмжээ, хуримын ёслолын арга хэмжээ зэргийг зохих стандартын түвшинд зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.
Монгол-Японы хамтарсан компани болох "Хүрээ Энтертайнмент" ХХК нь Монголын Соёл Урлаг, Боловсролын салбарыг дэмжин ажиллах зорилготойгоор дээрх үйл ажиллагааг эхлүүлсэн байна.



“White Rock Center” танхим энэ сарын 30-нд нээгдэнэ | ||
Үзсэн: 5259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.