
Чойжин ламын сүм байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн “Nophei Art” галерейд нээгдлээ.
Үзэсгэлэнд 1904 оноос хойших түүхийг өгүүлэх 50 бүтээл багтжээ.
Мөн тус үзэсгэлэн нь хутагт Д.Лувсанхайдав, түүний сүм музейн үүх түүхийг өгүүлээд зогсохгүй XX зууны эхэн үеэс өнөөг хүртэлх Нийслэл Хүрээ, Улаанбаатар хотын төв хэсгийн төрх байдал, барилгажилт, хүмүүсийн амьдралын хэв маяг, тэдгээрт гарсан өөрчлөлт, түүх, соёлын дурсгалт зүйлд төр засаг, аж ахуйн байгууллагууд болон иргэд хэрхэн хандсан болон хандаж буйг илэрхийлснээрээ үнэ цэнэтэй гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид хэлж байна.
Үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл гадна дотны зочдод нээлттэй ажиллах юм.
“Монгол төрийн сахиусны өргөө” үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл нээгдэнэ | ||
Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.