Шууд Chart

“Эрэгтэй охин” кино тун удахгүй нээлтээ хийнэ

2018-06-26 10:50:20

Өөрийн мэт хайрлан тордвол

Өвлийн хүйтэн жаварт ч

Өргөст сарнай цэцэглэдэг юм

Үзээгүй амьдрал, төсөөлөөгүй мөрөөдлийг тааж битгий ярь ...

“Эрэгтэй охин” гэх өвөрмөц нэртэй уран сайхны кино тун удахгүй нээлээ хийх гэж байна.

Тус кино нь бодит хүний амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд өнөөгийн нийгмийг харуулахыг чухалчилжээ.

Гол дүрд Б.Хулан тоглосон агаад тэрбээр “Эсрэг хүйсний дүрд тоглох нь хэцүү ч хөгжилтэй байсан” гэсэн бол ерөнхий найруулагч А.Алтанхундага “Тохирох чадварлаг жүжигчин олохын тулд хагас жилийг зарцуулсан” гэв.

Продюсераар “ABMedia content company”-ий захирал Б.Мөнхжаргал, найруулагчаар Ц.Ганхүү, ерөнхий зураглаачаар Ө.Пүрэвсүрэн ажилласан бол зохиолыг Э.Содмагнай бичжээ.

Туслах дүрд Р.Адьяа, Х.Манлайбаатар, П.Бат-Эрдэнэ, Б.Чингүүн нар тоглосон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Эрэгтэй охин” кино тун удахгүй нээлтээ хийнэ   
Үзсэн: 1159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй