Шууд Chart

Рентген системийг гаалийн газарт суурилуулна

2014-01-02 09:19:10

Манай улсад БНХАУ-ын Засгийн газар болон МУ-ын Засгийн газар хооронд байгуулсан  Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар галт тэрэг, чингэлэг, ачааны машин шалгах рентген системийг нийлүүлэхээр болжээ. Хэлэлцээрийг хэрэгжүүлэгч МУ-ын Засгийн газраас итгэмжлэгдсэн Гаалийн ерөнхий газар болон гүйцэтгэгч  БНХАУ-ын Засгийн газраас итгэмжлэгдсэн Нуктек ХК-ны хооронд өнгөрсөн оны 10 дугаар сард бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу Нуктек ХК нь чингэлэг, ачааны автомашин шалгах нэг иж бүрдэл рентген системийг Сэлэнгэ дэх гаалийн газар, төмөр замын чингэлэг, ачааны вагон шалгах нэг иж бүрдэл рентген системийг Замын-үүд дэх гаалийн газар тус тус суурилуулах ажээ.

 
.
Нийтэлсэн: О.Энхмаа

Рентген системийг гаалийн газарт суурилуулна  
Үзсэн: 1118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй