
Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачлагаар Улаанбаатар хотын явуулын тайз иргэдэд урлагаар үйлчилж эхлэхээр болжээ.
Тодруулбал 2008 оноос эхлэн ашиглагдаж байгаад сүүлийн жилүүдэд зогссон байсан явуулын тайз бүхий автомашиныг сэргээн засварласан байна. Тус явуулын тайзыг ашиглан Улаанбаатар чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолтыг нийслэлийн 152 хороодын иргэдэд зориулан, хороодын төв талбайд нь үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хотын явуулын тайзны үйл ажиллагааг эхлүүлж, Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хороодын иргэдэд зориулан үнэ төлбөргүй тоглолтыг тус хорооны 41-р сургуулийн гадна талбайд маргааш Улаанбаатар чуулгын уран бүтээлчид тоглох юм байна.
Явуулын тайз иргэдэд урлагаар үйлчилнэ | ||
Үзсэн: 1555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.