Шууд Chart

БНХАУ-ын гаалийн байгууллагатай хамтран ажиллана

2014-01-02 09:36:13

Өнгөрсөн оны 11 сард Улаанбаатар хотод Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын ажлын хэсгийн зургаадугаар хуралдаан болж өнгөрсөн.  Хуралдаанаар талууд Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллагын хилийн хамтарсан шалгалтын туршилтын ажлын хамрах хүрээг тэлж манифест ижилсгэх туршилтын ажлыг Монгол Улсын Шивээхүрэн, БНХАУ-ын Сэхээ боомтод энэ оны 3 дугаар сард багтаан Хятадын тал, Монгол Улсын Бичигт, БНХАУ-ын Зүүнхатавч боомтод энэ оны 5 дугаар сард багтаан Монголын тал зохион байгуулахаар болжээ. Одоогийн байдлаар Манифестыг цахим хэлбэрт шилжүүлэх туршилтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа аж.

 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

БНХАУ-ын гаалийн байгууллагатай хамтран ажиллана  
Үзсэн: 1085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй