Шууд Chart

Төслийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн хүн оролцоно

2014-01-02 09:45:12

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа дүүргүүдийн Засаг дарга нарт чиглэл өгөх тухай захирамж гаргажээ. Захирамжаар худалдан авах ажиллагааг мэргэжил, арга зүйгээр хангах зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх 500 сая төгрөгөөс  дээш үнийн дүнтэй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын холбогдох мэргэжилтэнг оролцуулан зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалган чиглэл өгчээ. Харин захирамжийн биелэлтэд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хяналт тавьж ажиллах ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Төслийн сонгон шалгаруулалтад мэргэжлийн хүн оролцоно  
Үзсэн: 945 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй