Шууд Chart

Ким Жон Ун хоёр Солонгосын харилцааг сайжруулна

2014-01-02 09:46:32

БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун ард иргэддээ зориулан шинэ оны мэндчилгээ хүргэжээ. Тэрбээр "Ирж буй 2014 онд эдийн засгийг хөгжүүлж, иргэдийнхээ амьдралын төвшинг дээшлүүлэн, батлан хамгаалах хүчнээ чангаруулж, эх орноо нэгтгэх тэмцэлд шинэ ахиц гаргана. БНАСАУ хөдөө аж ахуйн хөгжлийг гол чиглэлээ болгоно. Батлан хамгаалах хүчнээ үргэлжлэн чангаруулж, ялангуяа армийн байгуулалтыг эрчимжүүлнэ. Батлан хамгаалах, аж үйлдвэрийн салбарт хөнгөн, жолоочгүй, автомат, нарийн мэргэжил бүхий орчин үеийн зэвсэгт төхөөрөмжийг илүү үйлдвэрлэнэ. Таатай орчныг буй болгож, хоёр Солонгосын харилцааг сайжруулна.
 
Энх тайван нь БНАСАУ-ын хувьд эрхэм нандин зүйл боловч түүнийг мөрөөдөж, гуйж олохгүй. Биднийг чиглэсэн цөмийн дайны утаа сарнихгүй байгаа цагт бид тайван сууж болохгүй. Өөрийгөө хамгаалах хүчирхэг армитай байж улс орныхоо бүрэн эрх, энх тайвныг хамгаална" гэж хэллээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Ким Жон Ун хоёр Солонгосын харилцааг сайжруулна   
Үзсэн: 1142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй