Шууд Chart

Уран дархчуудын нэгдмэл үзэсгэлэн маргааш хүртэл үргэлжилнэ

2018-06-28 10:50:34

“Монгол төрийн дархан нэгдсэн холбоо”, БСШУС-ын яам, Уран зургийн галерей хамтран уран дархчууд урчуудын шилмэл бүтээлээр “Эхлэл” үзэсгэлэнг гаргаж байна.

Үзэсгэлэнд найман ханатай алт мөнгөн шармал чимэг бүхий иж бүрэн тавилгатай монгол гэр, маш ховор улаан зандан модон хуйтай, есөн эрдэнэ шигтгээтэй, чанаржуулсан ган (болд) сийлбэртэй онцгой уран хийц өвөрмөц зохиомжтой хэт хутга, гурван литр багтаамжтай ямар нэг өө сэвгүй, хагарал цууралгүй маш гоё ногоон хаш хул аяга, нэн ховор эртний “завьяа” тагш бүхий мөнгөн аяга, Өндөр Гэгээний алдарт “Ногоон Дарь-Эх”-ийн гуулин цутгуур алт шармал хуулбар бурхан, сэргээн засварласан хүрэл цутгуур, алт шармал “Хаянхярваа” бурхан, хөөрөгнүүд гэх мэт шилдэг бүтээлүүдийг дэлгэжээ.

Үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд маргааш хүртэл Уран зургийн галерэйд дэлгэгдэнэ.

 











Нийтэлсэн: У.Баярсайхан

Уран дархчуудын нэгдмэл үзэсгэлэн маргааш хүртэл үргэлжилнэ  
Үзсэн: 1947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй