Шууд Chart

Детутатуудын танхимын гадаад харилцааны хорооны даргатай уулзав

2018-06-28 10:56:34

Элчин сайд Ц.Жамбалдорж Италийн Парламентын Депутатуудын танхимын Гадаад харилцааны хорооны дарга хатагтай Марта Грандетай Парламентийн ордонд уулзаж ярилцав.

Байнгын хорооны даргаар томилогдсон М.Гранде-д Элчин сайд Ц.Жамбалдорж баяр хүргэж, Италийн Парламентад Итали-Монголын парламентийн бүлэг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Италийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн тэргүүн туршлагаас Монгол Улс суралцаж, нутагшуулах өргөн боломж байгааг Элчин сайд дурдав.

Монгол Улсын Их Хуралд Монгол-Италийн парламентийн бүлэг үйл ажиллагаа явуулж байгааг Элчин сайд мэдээлж, М.Гранде-г Монголд айлчлахыг урив. М.Гранде Монгол-Италийн худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудалд анхаарч ажиллахаа нотолж, Итали-Монголын парламентийн бүлэг байгуулах чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.


Детутатуудын танхимын гадаад харилцааны хорооны даргатай уулзав   
Үзсэн: 764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй