Шууд Chart

Зам ашигласны төлбөр авах журам хэрэгжиж эхэллээ

2014-01-02 09:59:56

НИТХ-ын 2013 оны 13/47 дугаар тогтоолоор “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг баталсан билээ. Харин энэхүү журам нь нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.
 
НИТХ-ын тогтоолын дагуу нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тухайн жилийн 8 дугаар сарын 20-ны дотор нийслэлийн замын санд төвлөрүүлэх үүрэг хүлээх бол нийслэлийн Авто замын газар нь авто зам ашигласны төлбөрийн орлого төлснийг гэрчлэх тусгай наалт тэмдгийг төлбөр төлсөн тээврийн хэрэгсэлд олгох юм. Харин шалган бүртгэх товчоодоор орж ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөрийг хураан авсныг гэрчлэх тасалбар олгоно. Тасалбар нь хяналт тавих байгууллагын санхүүгийн тэмдгээр баталгаажсан, огноотой, тодорхой нууцлал бүхий үнэт цаас байх юм.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Зам ашигласны төлбөр авах журам хэрэгжиж эхэллээ   
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй