![](/uploads/201401/news/thumb/c00aac57cbbc28e8711efe0f50488e83_x3.jpg)
ОХУ-ын Волгоград хотод удаа дараа террорист халдлага болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утас илгээжээ. Ерөнхийлөгчийн илгээсэн цахилгаан утсанд “Алан хядах үйл ажиллагааны уршгаар амь насаа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд, ойр дотныхон болон найрсаг оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж, Монгол Улс аливаа террорист халдлагыг эрс буруушааж ирсэн бөгөөд цаашид ч энэ байр сууриа тууштай баримтлах болно” гэжээ.
Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлжээ | ||
Үзсэн: 983 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.